2024 оноос

Бидний тухай

Merch Lab нь 2024 оноос хойш хэвлэлтэй хувцас болон мерч бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид хэрэглэгчдэд илүү чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хүргэх зорилгоор үйлдвэрлэлээ өөрсдөө явуулж эхэлсэн.

DTG болон DTF хэвлэлийн технологийг ашиглан футболка, hoodie (малгайтай цамц) болон бусад төрлийн мерч бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байна. Өөрсдийн үйлдвэрлэлтэй болсноор бүтээгдэхүүний үнийг бууруулж, хэвлэлийн чанар, өнгө, материал болон эцсийн бүтээгдэхүүн бүрийн чанарыг илүү сайн хянах боломжтой болсон.

Merch Lab-д хөгжим, кино, спорт, урлаг, поп соёл болон төрөл бүрийн сэдэвтэй олон загвараас өөрийн хүссэн дизайнаа сонгон захиалах боломжтой. Бидний зорилго бол чанартай, сонирхолтой дизайнтай мерч бүтээгдэхүүнийг хүн бүрт илүү хүртээмжтэй болгох.

Технологи
DTG & DTF хэвлэл
Үйлдвэрлэл
Дотоодын өөрсдийн үйлдвэр
Хүргэлт
48–72 цаг, 8000₮
Бүтээгдэхүүн үзэх